Австралийн холбооны цагдаа нар Баруун Сиднейн Лондондерри хэмээх газарт үйл ажиллагаа явуулж, 2.7 тонн кокаин хурааснаа мэдэгдэв. Энэ нь Австралийн түүхэн дэх хамгийн том кокайны илрүүлэлт бөгөөд хар захын үнээр 816 сая Австралийн доллар (433 сая фунт стерлинг, 500 сая евро)-тай тэнцэнэ.
Хар тамхийг гурван контейнерийн шалан дор нуужээ. Тус газарт цагдаагаас зугтахыг завдсан 21 болон 25 настай хоёр эрэгтэйг баривчилж, хар тамхийг хууль бусаар оруулж ирсэн гэм хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд бямба гаригт цагдан хоригдсон бөгөөд буруутгагдвал бүх насаар нь хорих ял оноож магадгүй.
