Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга, Чингис хаан тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, Монгол Улс энэ оны наймдугаар сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) ач холбогдлыг онцлов.
Талууд БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Монгол Улс дахь үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
