АНУ-д 165 гаруй сая хүн аюултай хэмжээний халуун цаг агаарт өртөж байгаатай холбогдуулан Вашингтон ДС болон Филадельфи зэрэг хотуудад 7 дугаар сарын 4-ний баяр наадмын олон арга хэмжээг цуцалжээ.
Температур хэдэн өдрийн турш 38°C (100°F)-аас доошлохгүй байх таамаглалтай байгаа нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад ноцтой саад болж байна.
