
Роналдо хүүхэд байхад нь өөрийг нь хооллож байсан эмэгтэйд ресторан бэлэглэж байжээ
Криштиано Роналдо:
“Намайг 10–12 настай байхад гэрийн ойролцоо McDonald’s түргэн хоолны газар байсан юм. Орой болохоор бид арын хаалгаар нь очиж, зарагдаагүй үлдсэн бургер байгаа эсэхийг ажилчдаас асуудаг байв. Гурван эмэгтэй өлссөн ядуу хүүхдүүдэд хоол өгдөг байсан бөгөөд энэ нь миний хувьд маш их утга учиртай хэзээ ч мартахгүй зүйл байлаа.
Хожим амьдралдаа би тэр сайхан сэтгэлтэй хүмүүсийг дахин олохын тулд их хичээсэн. Эцэст нь Эдна хэмээх эмэгтэйг олж, сайхан сэтгэлийг хариулахыг хичээсэн. Тиймээс би түүнийг урьж уулзаад, надад тусалж байсан эмэгтэйд ресторан бэлэглэсэн. Харин бусад хоёр эмэгтэйг одоо ч хайсаар байгаа хэмээн Пиэрс Морганы ярилцлаганд орохдоо ярьсан аж.
