
2026 оны 7-р сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглосон. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.