Нүүр/Спорт/The MongolZ CS2 баг бүрэлдэхүүнээ шинэчилж, академи багаасаа хоёр тоглогч дэвшүүллээ
Спорт
Admin2026 оны долоодугаар сарын 152 үзэлт

The MongolZ CS2 баг бүрэлдэхүүнээ шинэчилж, академи багаасаа хоёр тоглогч дэвшүүллээ

The MongolZ CS2 баг бүрэлдэхүүнээ шинэчилж, академи багаасаа хоёр тоглогч дэвшүүллээ

Монголын хамгийн амжилттай и-спортын багийн нэг The MongolZ CS2 багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, The MongolZ Academy багаас хоёр шинэ тоглогчийг үндсэн багтаа нэгтгэж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Үндсэн багт нэгдэж буй тоглогчид:

  • Zolbayar "tikuak" Chimedtseren

  • Ireedui "DarkMeister" Dugarsuren

Ингэснээр The MongolZ CS2 багийн шинэ бүрэлдэхүүн дараах байдалтай боллоо.

Үндсэн бүрэлдэхүүн

  • Garidmagnai "bLitz" Byambasuren

  • Sodbayar "Techno" Munkhbold

  • Usukhbayar "910" Banzragch

  • Zolbayar "tikuak" Chimedtseren

  • Ireedui "DarkMeister" Dugarsuren

Дасгалжуулагч

  • Erdenedalai "maaRaa" Bayanbat

Баг шинэ бүрэлдэхүүнээ танилцуулахдаа "A new chapter begins" буюу "Шинэ бүлэг эхэлж байна" хэмээн онцолсон нь шинэ улиралд өндөр амжилт үзүүлэх зорилгоо илэрхийлсэн дохио гэж хөгжөөн дэмжигчид үзэж байна.

Сэтгэгдэл (0)