Нүүр/Спорт/Монгол Улс дэлхийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээхээр боллоо.
Спорт
Admin2026 оны долоодугаар сарын 151 үзэлт

Монгол Улс дэлхийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээхээр боллоо.

Монгол Улс дэлхийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээхээр боллоо.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй цахим спортын тэмцээн зохион байгуулагчдын нэг болох BLAST компани 2027 оны олон улсын тэмцээний хуваариа танилцуулж, "BLAST Open Ulaanbaatar" тэмцээнийг Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлалаа.

Ингэснээр Монгол Улсад Counter-Strike 2 (CS2)-ын Tier-1 буюу дээд зэрэглэлийн анхны олон улсын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10-23-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай байх юм.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Үүний 11 баг нь Valve-ийн бүсийн чансаагаар шууд эрх авах бол үлдсэн таван эрхийн төлөө Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америк зэрэг бүсүүдэд урьдчилсан шалгаруулалт зохион байгуулагдана.

BLAST нь Counter-Strike-ийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг байгууллагын нэг бөгөөд тэдний тэмцээнүүдийг дэлхий даяар сая сая үзэгч шууд үздэг.

Сүүлийн жилүүдэд The MongolZ багийн амжилт, Монголын тоглогчдын олон улсын тавцанд үзүүлсэн өндөр үзүүлэлтүүд нь дэлхийн esports-ийн анхаарлыг Монгол руу татсан. Харин BLAST-ийн энэ шийдвэр нь Монгол Улс зөвхөн шилдэг тоглогчид төрүүлээд зогсохгүй, олон улсын хэмжээний томоохон esports арга хэмжээ зохион байгуулах боломжтойг харуулж буй томоохон үнэлгээ гэж салбарынхан үзэж байна.

Сэтгэгдэл (0)