Оросын мэдэлд орсон Крымын оккупацийн эрх баригчид нийтэд түлш борлуулахыг түр зогсоолоо. Губернатор Сергей Аксёнов аж ахуйн нэгж болон иргэдэд шатахуун нийлүүлэхгүй бөгөөд цаашид зөвхөн Крымын "үйл ажиллагаа, аюулгүй байдал"-ыг хангадаг төрийн байгууллагуудад л түлш олгоно гэв.
Үүнээс өмнө тэрээр Керч хотын нефтийн агуулахад Украины дрон шөнийн цагаар цохилт өгч дөрвөн хүн амь үрэгдэж, 28 хүн гэмтжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ халдлагыг "Оросын харгис дайралтад өгсөн зүй ёсны хариу" хэмээн мэдэгджээ.
Зеленский мөн Украин Керчийн хоолойгоор дамжин Крымтай хиллэдэг Оросын Краснодар мужид нефть тээвэрлэх логистикийн агуулахад цохилт өгснөө мэдэгдэв. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр нэг хүн амиа алджээ.
Зеленский амралтын өдрүүдэд Оросын дайралтаар дор хаяж долоон хүн амиа алдаж, гуч гаруй хүн шархдсаны дотор хүүхдүүд байгааг мэдэгдэв. Эсрэг тал болох Оросын Батлан хамгаалахын яам Украины 239 дроныг унагасан хэмээн мэдэгдлээ.
Крым бол Москвагийн цэргүүдийн Украин руу цохилт өгөх стратегийн чухал байршил юм. Зарим зочид гэртээ буцах шатахуун олоход хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа аж. Талуудын ээлжлэн хийж буй цохилтууд эрчимсээр байна. Оросын Украйны дайн эхэлснээс дөрвөн жил өнгөрсөн ч энэ хугацаанд гал зогсоолтын чиглэлд ахиц гараагүй л байна.
