Нүүр/Дэлхий/Япон улс 1978 оноос хойш анх удаа визний хураамжаа 5 дахин нэмэгдүүллээ
Дэлхий
Moderator2026 оны зургаадугаар сарын 2812 үзэлт

Япон улс 1978 оноос хойш анх удаа визний хураамжаа 5 дахин нэмэгдүүллээ

Япон улс 1978 оноос хойш анх удаа гадаадын иргэдийн визний хураамжийг 7-р сарын 1-ээс таван дахин өсгөлөө. Нэг удаагийн виз 3,000 иенээс 15,000 иен болж, олон удаагийн виз 6,000 иенээс 30,000 иен болно.

Япон улс 1978 оноос хойш анх удаа визний хураамжаа 5 дахин нэмэгдүүллээ

Япон улс гадаадын иргэдэд олгох визний хураамжийг 2025 оны 7-р сарын 1-ээс таван дахин нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжүүлж эхлэв. Энэ нь 1978 оноос хойших анхны өсөлт бөгөөд бараг 50 жилийн хугацааг хамарч байна.

Шинэ тарифаар нэг удаагийн визний хураамж 3,000 иенээс (ойролцоогоор 18.69 ам.доллар) 15,000 иен болж, олон удаагийн виз 6,000 иенээс 30,000 иен болно. Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги энэхүү өөрчлөлт нь "инфляци болон ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах" зорилготой гэдгийг тайлбарлав. Тэрбээр мөн энэ алхам аялал жуулчлалд шууд нөлөөлнө гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэв.

Визний хураамжийн өсөлтөөс гадна 5-р сард Японы Дээд танхим байнгын оршин суух зөвшөөрлийн хамгийн дээд хязгаарыг одоогийн 10,000 иенээс 300,000 иен болгоно. Өөрөөр хэлбэл 30 дахин нэмэгдүүлэх хуулийг баталсан. Оршин суух статус өөрчлөх болон хугацаа сунгах хураамж ч мөн 10,000 иенээс 100,000 иен хүртэл өснө.

Японы иен 2021 оноос эхлэн тасралтгүй суларч, 40 жилийн доод хэмжээнд ойртон байна. Иений сулрал болон ковидын дараах аялал жуулчлалын сэргэлтийн улмаас Японд ирэх жуулчдын тоо огцом нэмэгдэж, өнгөрсөн жил 42.7 сая гадаадын жуулчин хүлээн авч дээд амжилт тогтоов.

Хураамжийн нэмэгдэлийг дэмжигч талууд Япон улс вис болон оршин суухтай холбоотой хураамжаа бусад Г7 орнуудын түвшинд ойртуулах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ дурдвал, АНУ-д иммигрант бус визний хураамж 185-аас 315 ам.доллар байдаг бол Их Британид зургаан сар хүртэл хугацааны богино хугацааны виз 135 фунт стерлинг байдаг.

#япон#виз#аялал жуулчлал#визийн хөлс#гадаадын иргэд

Эх сурвалж: BBC News

Сэтгэгдэл (0)